Сөүлд 3D холограмм цагдаа ашиглаж эхэллээ


БНСУ-ын нийслэл Сөүл хотод олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хүн шиг бодит хэмжээтэй, 3D холограмм цагдааг орой үдшийн цагаар ашиглаж эхэлсэн байна. Тус хотын төв хэсгийн Жёнбу дүүргийн Жё-дон 3-р цэцэрлэгт хүрээлэнд 170 см гаруй өндөр, харанхуйд яг цагдаа шиг харагддаг 3D холограмм дүрсийг орой бүр 19:00–22:00 цагийн хооронд ажиллуулан, туршсан байна. Тухайн холограмм дүрс нь ойр орчимд хяналтын камерууд ажиллаж, шаардлага гарсан тохиолдолд цагдаа бэлэн байгааг иргэдэд байнга сануулсан байна. 

Өнгөрсөн оны 10-р сараас энэ оны 5-р сарыг дуустал дээрх системийг ашиглаж, туршихад 2023 оны 10-р сараас 2024 оны 5-р сарын хооронд тухайн цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд гарсан гэмт хэрэг 22 хувиар буурсан болохыг Сөүл хотын Жёнбу дүүргийн Цагдаагийн хэлтэс мэдээлжээ.

Сөүл хотын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Аюулгүй цэцэрлэгт хүрээлэн” хэмээх уг төслийн гол зорилго нь гэмт хэрэгтнүүдээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн сэтгэл санааг бэлэн байлгахад оршсон байна. Хэрвээ үр дүнтэй үргэлжилбэл хиймэл оюун зэрэг илүү олон, орчин үеийн технологид суурилсан урьдчилан сэргийлэх шийдэл нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа эрх баригчид мэдэгджээ.

3D холограмм цагдаагийн дүрс бүхий энэхүү системийг “Hologrammica” хэмээх технологийн компани бүтээсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *