“The MongolZ” баг и-спортын Дэлхийн цомын аварга боллоо


Саудын Арабын Эр-Рияд хотноо болсон “CS2” тоглоомын Дэлхийн цомын тэмцээний аваргаар Монголын “The MongolZ” баг тодорлоо. Тэд гранд финалд Туркийн “Aurora Gaming” багийг 3:0 харьцаагаар хожсон юм.

Тоглолтын тухайд эхний мап “Mirage” дээр “MongolZ- нэмэлт цагт 16:14 харьцаагаар өрсөлдөгчөө ялсан. Үүний дараа “Dust” дээр 13:9 харьцаагаар хожиж 2:0 ээр тоглолтыг тэргүүлсэн юм. Улмаар “Nuke- дээр мөн хожиж ийн цахим спортын Дэлхийн аварга боллоо.

“The MongolZ” баг нь “BLAST Austin Major 2025” гранд финалд өрсөлдсөн Анхны Ази баг болсон. Тэгвэл тэд и-спортын Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, анхны цомоо гардаж байна.

Манай баг хагас шигшээ шатанд Дэлхийн чансааг тэргүүлэгч “Vitality” багтай учраа таарч 2:1 харьцаагаар хожсон. Ингэснээр 1.250.000 долларын шагналын сантай “Esports World Cup” 2025-д түрүүллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *