“Приус 55” замын хажуу руу унаж, жолооч нь ухаан алджээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд өнөө өглөө суудлын 2 машин мөргөлдөж, 1 машин замын хажуу руу унажээ. “Приус 55” загварын машины жолооч Н /30 настай, эрэгтэй/ замын хажуу руу машинтайгаа унахдаа жолооныхоо хүрдэнд хавчуулагдаж, ухаан алдсан байна. Замын цагдаа түүнийг гаргаж авч чадаагүй тул онцгой байдлын алба дууджээ. Энэ тухай дуудлага 8-р сарын 25-ны өглөөний 05:33 цагт ирсэн байна.

Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход “Лексүс 570” загварын машин болон “Приус 55” загварын машин хоорондоо мөргөлдөж, “Приус 55” загварын машин замын хажуу руу унасан байжээ. Жолооныхоо хүрдэнд хавчуулагдан ухаан алдсан жолоочийг аврагчид 06:05 цагт эсэн мэнд гаргаж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *