“Ланд круйзер 80” онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс зүүн хойд  зүгт 9 км зайтай газарт өчигдөр “Тоёота ландкруйзер 80” загварын суудлын машин онхолдож, жолооч нь машиндаа хавчуулагджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар 8-р сарын 27-ны 11:00 цагт дуудлага хүлээн аваад очиход, жолооч М /42 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрд болон суудлын завсар хавчуулагдсан байсан аж. Түүнийг машинаас нь гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *