Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн Цант гэдэг газар өчигдөр 2 машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хүн хавчуулагджээ. 8-р сарын 31-ний өдрийн 18:37 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь 61 дүгээр ангийн албан хаагчдыг уг дуудлагаар очиход, Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж байсан иргэн П-ын“Nissan X-Trail” загварын автомашин /3 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу зорчиж байсан иргэн Э-ын “Land cruiser-300” загварын суудлын автомашинтай /2 зорчигчтой/ мөргөлдсөн байжээ. Уг ослын үеэр иргэн Н /54 настай, эмэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдан, гарч чадахгүй болсон байв. Аврагчид түүнийг 19:06 цагт эсэн мэнд гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ.
Машин мөргөлдөж, хүн хавчуулагджээ
