“Алтайн хүдэр” ХХК-ийн Р.Базараа нарын хэргийг шалгаж дуусжээ


“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, цагдан хорьж байсан билээ. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа нарыг “Банк хууль бусаар байгуулах”, “Банкны төлбөрийн чадвар алдагдуулах”, “Мөнгө угаах”, “Хүнийг хүчээр алга болгох”, “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэсэн зүйл ангиар шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өмнө нь тус хэргийг прокурорт нэг удаа шилжүүлсэн байсан ч прокуророос нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж байсан юм. Харин энэ удаад тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурор шийднэ. 

Хэрэв прокуророос Р.Базараа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээр тэднийг гэм буруутай гэж тогтоовол найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдэх магадлалтай.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *