Хууль бусаар агнасан 34 тарвага, 7 калибр буу хураан авчээ


Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран, хууль бусаар тарвага агнасан, мах, арьс, түүхий эдийг нь худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан 17 зөрчил илрүүллээ. Тэд сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтран тарваган тахлын голомттой бүс нутгуудад хяналт, шалгалт хийж байгаа аж.

Ийм шалгалтаар 17 зөрчил илрүүлж, 9 иргэнийг 2.4 сая төгрөгөөр торгож, байгаль орчинд учирсан хохирол болох 11 сая 20 мянган төгрөгийг нөхөн төлүүлж байна. Тэднээс хууль бусаар агнасан 34 тарвага, “ТОЗ 8” маркийн 7 калибр буу хураан авчээ. 8 зөрчлийг харьяаллын дагуу бусад аймагт шилжүүлсэн байна.

Улсын онцгой комиссын 2025 оны 3 дугаар хурлаас өгсөн үүрэг, БОУАӨЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 удирдамжийн дагуу уг хяналт шалгалтыг хийж байгаа юм. Энэ хүрээнд Нарийнтээл, Онги голын хяналтын пост болон тарваган тахалын голомттой бүс нутагт байнга хяналт шалгалт хийж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *