Даамын Азийн аваргаас Монголын баг мөнгөн медаль хүртлээ


Японы Токио хотод болж байгаа даамын Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээний түргэн тоглолтод Монголын баг мөнгөн медаль хүртжээ. Манай баг Тайвань, Макао, Хонгконг, Японы I болон II шигшээ багийг хожин аваргын төлөөх тоглолтод БНХАУ-д багт ялагдлаа. Энэ ангилалд Хонгконгийн баг хүрэл медалийг хүртсэн байна. Энэ удаагийн Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн “Ирээдүй”, “Алтан хүү” клуб болон Архангай аймгийн төлөөлөл багтлаа. 

1-р ширээ – ОУИМ Ц.Сүхбат (БГД, “Ирээдүй” даамын академи)

2-р ширээ – ДДХМ Э.Даариймаа (СБД, “Алтан хүү” клуб)

3-р ширээ – Спортын мастер Н.Хангай (БГД, “Ирээдүй” даамын академи)

4-р ширээ – Спортын мастер Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг, “Даам Месси” клуб)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *