Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд өнөө өглөө зам тээврийн осол гарлаа. ND4240 маркийн зүтгүүр осолдож, иргэн Б /49 настай, эрэгтэй/ машины төмөр хийцэд хавчуулагдсан байна. Түүнийг хүмүүс гаргаж авч чадаагүй тул 06:36 цагт аврагчдад ханджээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид уг хүнийг эсэн мэнд гаргаж, Сонгинохайрхан дүүргийн яаралтай түргэн тусламжийн эмчид хүлээлгэн өгөв.
Зүтгүүр осолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ
