Хиймэл оюун ашиглан амьтдын дуу хоолой, дохио зангааг “орчуулдаг” туршилт эхэлжээ. Эрдэмтэд хамгийн түрүүнд заануудын харилцааг тайлбарлаж эхэлсэн бөгөөд тэдний дуу авиа, чимээ бүр тодорхой утга илэрхийлдэг болохыг тогтоожээ.
Энэ судалгаа амжилттай болвол хүн төрөлхтөн анх удаа амьтдын хэлээр шууд ойлголцох шинэ үе эхлэх боломжтой гэж үзэж байна.
Заанууд хэт авиан буюу 20 Гц-ээс бага давтамжтай дуу чимээг гаргаж харилцдаг бөгөөд хүмүүс тусгай төхөөрөмжгүйгээр сонсож чадахгүй юм байна.
Эрдэмтэд тус бүр нь тодорхой утга агуулгатай зааны 70 гаруй өвөрмөц дуу хоолойг тодорхойлжээ. Эдгээрийг хиймэл оюун ашиглан илүү нарийвчлалтай ангилсан байна. Доктор Жойс Пул болон “Заан дуу хоолой” төслийн шинэчилсэн судалгаагаар эдгээр дуу авианы өргөн мэдээллийн санг бүрдүүлж, зааны толь бичгийн эхлэлийг бүрдүүлч чаджээ.
Заанууд дуу хоолойноос гадна биеийн байрлал, хөдөлгөөний нарийн системээр дамжуулан харилцдаг. Харилцааны чиг үүрэг бүхий 25 гаруй их биений байрлал, хөдөлгөөнийг баримтжуулсан байна.
Хүмүүсийн нэгэн адил заанууд төрөлхийн үгийн сантай бөгөөд хүнтэй адил өсч томрох явцдаа хэлээ сурч, аажимдаа илүү сайжирдаг.