Алга болсон хүүг хайхад могойн нүдэн дуран ашиглаж байна


Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг өчигдөр /2025.09.22/ хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шөнөдөө дулаан мэдрэгчтэй дроноор хайжээ. Өнөө өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлж, эрэлч ноход, дулаан мэдрэгчтэй дрон ашиглаж байна. Мөн нурангиас хүн эрэхэд ашигладаг могойн нүдэн дуран гэх төхөөрөмжөөр амьтны нүх, хад асганы зай завсар, модны хонгил зэргийг шалгаж буй аж.

Эрлийн ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, цагдаагийн байгууллагын албан хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, сургууль, хүүгийн ар гэрийнхэн, сайн дурын иргэд оролцож байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *