Увс аймгийн Давст сумын Торхиолон багийн Цэхэй гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 91 км, сумын төвөөс зүүн зүгт 34 км, Тэс сумаас баруун хойд зүгт 52 км/-т 2025.09.25-ны өдрийн 09:55:58 цагт газар 4.5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ООГХ-ээс мэдээллээ. ОБЕГ-аас Давст, Улаангом сумын засаг дарга болон иргэдээс утсаар асуухад газар хөдлөлтийн чичирхийлэл Давст суманд бага зэрэг мэдэгдсэн, Тэс суманд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй байна.
Давст суманд газар хөдлөлт мэдрэгджээ
