Хар тамхины ургамал тарьсан компанийг илрүүллээ


Газар тариалан эрхэлдэг нэгэн компани Сүхбаатар аймгийн нутаг дахь тариалангийн талбайдаа хар тамхины төрлийн мансууруулах ургамал тарьжээ. Уг хэргийг 9-р сарын 25-нд тус аймгийн Цагдаагийн газар илрүүлэн, Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байна. Уг ургамал нь НҮБ-аас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенц”-ын жагсаалтад орсон аж.

Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 2010.3-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, тус компанийг яллагдагчаар татан шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйл. Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах

1.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан бол 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, 40.000-200.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *