Гар утас зарах зараар ирээд, дээрэмджээ


Цахим орчинд “Nasan Bro” гэх хаягаас нэгэн хүн танихгүй хүмүүст гар утсаа дээрэмдүүлсэн тухайгаа мэдээлжээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явууллаа.

Уг хүн фэйсбүүкт “I pad air 4, I Phone 16 promax загварын гар утас зарна” гэсэн зар оруулжээ. Уг зарын дагуу 26-28 насны 5 залуу ирж, зарах гэж байгаа зүйлсийг нь үзэхийг хүссэн байна. Зар тавьсан 20 настай “Б”-г тэд хуурч, машинд суулгаад, хутга тулган эд зүйлсийг нь дээрэмдсэн гэнэ.

Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг цагдаа нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дэн буудлаас олж тогтоон, цагдан хорьжээ. Уг этгээдүүд энэ оны 9, 10 дугаар сард Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 4 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага тогтоогоод буй аж. Эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *