Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багт өчигдөр орой нам даралтын зуух буудан, 1 хүн түлэгджээ. Уг галын дуудлагыг 20:28 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар анги хүлээн авсан байна. Гал сөнөөгчдийг очиход, 10х9 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух буудаж, гал гарч байсан аж. Уг гал түймэрт иргэн Б-гийн нүүр түлэгджээ. Түүнийг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Нам даралтын зуух буудан, 1 хүн түлэгджээ
