Шведийн Хаант Улс Шенгений бүсэд 90-ээс доош хоногийн хугацаатай зорчиж буй гадаадын иргэдийг тус бүс рүү нэвтрэх болон гарахад хил дээр хурууны хээ, гэрэл зургийг нь авч бүртгэдэг болов. Энэ шинэ журмыг тус улс 10-р сарын 12-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Гадаадын насанд хүрсэн иргэнийг Швед улсаас гарах, орох (Шенгений бүсээс шууд гарах)-д хурууны хээ, гэрэл зургийг нь авч байна. 12 болон түүнээс доош насны хүүхдийн хурууны хээг авахгүйгээр бүртгэж буй аж.
Шенгений бүс, Европын Холбооны гишүүн орны иргэд, Швед улсад байнга оршин суугчдад энэ журам үйлчлэхгүй.
Шенгений бүсэд Австри, Бельги, Болгар, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Итали, Латви, Литва, Лихтенштейн, Люксембург, Мальта, Нидерланд, Норвег, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Швейцар, Эстони улс багтдаг гэж Шведийн Хаант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ мэдээллээ.