Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутагт, Баянбүрдийн тойрог дунд байрлах хөшөө өнөө өглөө үүрээр шатлаа. Уг галын тухай дуудлага 10-р сарын 15-ны 05:43 цагт онцгой байдлын албанд иржээ. Иргэн М архи уучихсан, согтуу байхдаа тэрхүү “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичигтэй хөшөөний доор гал түлсэн аж. Үүний улмаас тус хөшөө шатжээ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Баянбүрдийн тойргийн хөшөөг шатаасан согтуу хүнийг цагдаа шалгаж байна
