Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцууллаа. Тодруулбал Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандсан бөгөөд энэ дагуу цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж дүгнэлтээ гаргалаа. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн байна.
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэлээ
