Арвайхээрийн 4 орон сууц хөлджээ


Өвөрхангай аймгийн төвд барьж буй 30 Гкал/ц хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээг улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгөөр 2025-2027 онд тавьж байна. Уг ажлын гүйцэтгэгчээр “Энерго сервис монтаж” ХХК шалгарч, энэ онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компани Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч”, “Газрын улаач” ХХК-ийн уурын зуухнаас халаалт дамжуулдаг 3.2 км шугам сүлжээг шинэчлэхээр 8 дугаар сарын 1-нд ажлаа эхлүүлсэн аж.

5 хос шугам бүхий уг шугам сүлжээг 10 дугаар сарын 1 гэхэд тавьж дуусган, халаалт өгөх төлөвлөгөөтэй байсан ч “Энерго сервис монтаж” ХХК ажлаа хугацаанд нь дуусгаагүй аж. Үүний уршгаар 4 орон сууцны цэвэр усны шугам хөлдөж, ус тасарчээ.

Өнөөдрийн байдлаар 3 орон сууцны шугам сүлжээг хэвийн болгосон ч 14 худгийг таглаагүй, 1 шугам сүлжээг битүүлээгүй байна. 

Тус компани дулааны шугамаа гадаадаас оруулж ирэн, ажлаа эхлүүлэх гэсээр байтал 8-р сар гарчээ. Орон нутаг газар чөлөөлөхөд бас цаг алдсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *