Түүхэн эх сурвалжийг хамгаалан хадгалах өдөр


Өнөөдөр дэлхий нийт ЮНЕСКО-гийн тунхагласан “Дэлхийн дуу, дүрсний өвийн өдөр”. Энэ өдөр нь өнгөрсөн түүхээ хадгалж үлдэх, соёлын өвийг хамгаалж, хойч үед уламжлуулахын үнэ цэнийг сануулдаг билээ.

Монгол Улсад дуу, дүрс бичлэгийн өвийг цуглуулж, хадгалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг 65 жилийн турш тасралтгүй үргэлжилж иржээ. Улсын бүртгэлийн байгууллагын хувьд иргэн, эрх зүйн баримт бичиг, түүхэн эх сурвалжийг хамгаалан хадгалах үйл ажиллагаа нь төрийн ой санамжийг хамгаалах нэг цогц бодлого байдаг аж. Соёлын өвийг хамгаалахтай нэгэн адил төрийн бүртгэлийн баримт нь иргэн хийгээд улсын түүхэн баталгаа болон үлддэг.

Бид юу өвлүүлж байна вэ?

  • Улсын бүртгэлийн байгууллага нь:
  • • иргэний эрхийг нотлох баримтыг,
  • • төрийн тогтвортой байдлын суурь мэдээллийг,
  • • үндэсний ой санамжийг бүрдүүлэгч эрх зүйн нотолгоог
  • хойч үед найдвартай хадгалан уламжлуулах үүргийг хүлээдэг.
  • Иргэн бүрийн түүх — улсын түүх,
  • улсын түүх — үндэстний ой санамж юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *