Дахиад 17 жил харагдахгүй супер тэргэл Сар өнгөрсөн шөнө гийлээ. Яг ийм Сарыг 2042 он хүртэл хүн төрөлхтөн дахиж харахгүй. Энэ Сар юугаараа тийм содон юм бэ гэж үү?
Сар тойрог замдаа Дэлхийд хамгийн ойр цэгт хүрэхэд ердийнхөөс том, илүү тод харагддаг. Үүнийг одон орон судлаачид супер Сар гэж нэрлэдэг. Ийм супер сар дүн өвлөөр тохиодог тул Хүйтэн супер Сар гэх нь ч бий.
Өмнө нь байрлаж байсан байрлалаасаа Сар өнгөрсөн шөнө хамаагүй дээр, орой дээр ирсэн байлаа. Тэргэл Саруудаас хамгийн өндөрт гийсэн энэ үзэгдлийг 12 дугаар сарын 3-5-ны хооронд 3 шөнө ажиглах боломжтой. Ажиглах байршлаас хамааран, өөр өөр үзэгдэнэ. Оргил үе нь 12 дугаар сарын 5-нд тохиож, ердийнхөөс 7.9 хувь том, 15 хувь тод харагдав.
Эл үзэгдлийг онцгой болгож буй зүйл нь байрлал. 2042 он хүртэл гарах тэргэл Саруудаас Дэлхийн хойд хагаст хамгийн өндөрт байрлах бол бөмбөрцгийн өмнөд хагаст хамгийн нам өндөрт үзэгдэх гэнэ. Дараагийн тэргэл Сар 2026.01.03-нд гарна. Харин яг ийм супер Сарыг 2042 он хүртэл бид харахгүй.
