Согтуу жолооч машинаа замын хажуу руу унагаж, хүн гэмтжээ


Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт суудлын машин автозамын хажуу руу онхолдож, 1 хүн хавчуулагдсан осол өнөө өглөө гарлаа. Уг ослын дуудлага 12-р сарын 23-ны 06:05 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангид иржээ.

Тэднийг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” загварын суудлын машин автозамын хажуу руу онхолдож, уг машинд зорчиж явсан иргэн А /27 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсан аж. Түүнийг аврагчид эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. Харин уг машины жолооч Х гэх 26 настай залуу согтуу байсан тул Цагдаагийн газарт шилжүүлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *