Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 7-ны орой Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас нэгэн иргэн “3-4 удаа хүн хутгалсан” гэсэн дуудлага өгчээ. Уг дуудлагын дагуу цагдаа очиж, шалгахад 25-30 насны эмэгтэйчүүд хамт согтууруулах ундаа хэрэглээд, нэгнийгээ хутгаар 3-4 удаа хатгаж, гэмтээсэн байжээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн өнгөрсөн хоногт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Хамт архи уусан хүн толгой хагалсан” гэх дуудлага бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагад 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 буюу 7659 хэргийг иргэд согтуугаар үйлдсэн байх тул иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
