Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Тусгай хамгаалалттай газар нутаг, байгалийн цогцолбор газар нутагт тодорхой чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад газарт ерөнхий төлөвлөгөө батлах хэрэгтэй байна. Үүнийг хийж чадвал тусгай хамгаалалттай газарт байшин, барилга барихгүй байх боломж бүрдэнэ” гэж БОУАӨ-ийн сайд мэдээлсэн юм.
Түүнчлэн 1994 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулжээ. Уг төслийг ирэх хаврын чуулганаар УИХ-д өргөн барина.
