Зэвсэгт хүчнийхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож буй. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төв Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг тарьж ургуулжээ. Тус төвийн хамт олон 2025 оны 11 дүгээр сард заг модны үр түүж, 2026 оны 1, 2 дугаар сард өвлийн хүлэмжид үрслүүлж туршсан байна.
Заг бол зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон жил насалдаг мод. Түүнчлэн говийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалдаг, цөлжилтийг сааруулдаг, элсний нүүдлийг тогтоон барьдаг ургамал. Мөн мал, амьтны тэжээл, говийн эко системийн амьдрах орчныг бүрдүүлдэг юм.
