“Цаа, цасны баяр” болно


Хөвсгөлийн цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам тус аймгий Цагааннуур суманд энэ сарын 27, 28-нд болно. Энэ үеэр цааны уралдаан, олс таталт, гар бөмбөгийн тэмцээн, цаа, цасны буухиа, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм.

2020 оны хүн ам, орон сууцны тооллогоор тус аймгийн хэмжээнд тайгад 123 өрхийн 189 цаатан иргэн цаа маллан амьдарч байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *