Чулуунхороотыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ


Дорнод аймгийн Чулуунхороот суманд 142 мянга орчим мал хаваржиж байна. Тус сум цагаан зудтай гэсэн ангилалд орсон тул сумын Онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Тус суманд аймгийн Онцгой комиссын дарга, засаг дарга Ш.Ёл болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболд, аймгийн засаг даргын зөвлөх Т.Төмөрбаатар, Авто тээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр нар ажиллаж байгаа аж. Тэд өчигдөр сумын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулав.

Нөхцөл байдал нь хүндэрсэн 27 өрх байгаа аж. Сумын Онцгой комисс 4 ажлын хэсэг гарган, уг айлууд руу зам гаргах, өвс тэжээлээр хангах, хашаа хороонд нь хунгарласан цасыг цэвэрлэж байна.
Аймгийн Онцгой комиссоос Чулуунхороотод 3000 боодол өвс хөнгөлөлттэй үнээр олгохоор тогтлоо. Нэг тонн шатахууны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ аймгийн төвөөс Чулуунхороот сум хүртэл зам гаргаж эхэллээ. Үхсэн малын сэг зэмийг дулаан болохоос өмнө устгах үүрэг өгсөн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *