ЦУОШГ-ын мэдээллээр өнөөдөр (2026.03.11)-ийн 14:00 цагийн байдлаар баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, зарим газраар шуурч байна. Үүний улмаас Солонгот, Ганцын даваанд үзэгдэх орчин хязгаарлагджээ.
Цас орж байгаа газар:
- Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сум
- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум
Цасан шуурга шуурч байгаа газар:
- Баян-Өлгий аймгийн Алтай сум
- Завхан аймгийн Тэлмэн сум
- Төв аймгийн Угтаалцайдам сум
- Увс аймгийн Түргэн сум
Шороон шуурга шуурч байгаа газар:
- Архангайн Булган, Эрдэнэбулган
- Баян-Өлгийн Баяннуур, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Өлгий
- Говь-Алтайн Хөхморьт
- Дундговийн Дэрэн
- Төв аймгийн Цээл
- Увсын Бөхмөрөн, Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь
- Ховдын Дарви, Мянгад
- Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ
- Өвөрхангайн Богд, Есөн-Зүйл
- Өмнөговийн Цогтцэций
