Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын эргэлтэд нөлөөлөх хуулийн төслийг ЗГ өргөн мэдүүлнэ


Засгийн газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. 2002 онд энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой, энэ төрлийн харилцааг зохицуулах хууль батлагдан гарч байхад хар тамхины хэрэглээтэй холбоотой гэмт хэрэг улсын хэмжээнд 2 бүртгэгдэж байсан. Харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг тогтмол өссөөр 2025 онд хар тамхи мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 307, зөрчил 397 болж нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн өсөлт 20 хувь, зөрчил 26.6 хувиар өссөн байна.

Монгол Улсад энэ төрлийн бодис хэрэглэж байгаа хэрэглэгчид насны хувьд 13-35 насны залуучууд байна. Тэр дундаа 4.4 хувь нь буюу 107 хүүхэд бүртгэлтэй байгаа статистик тоон мэдээлэл байгаа юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *