Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ой давхацсан Улсын баяр наадмаар 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилддаг. Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Улсын баяр наадамд 1024 бөх барилдуулах санал цөөнгүй гараад байгаа юм.
Дээрх асуудлыг Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс хэлэлцэж шийдэх учиртай. Одоогийн байдлаар тус комисс хараахан хуралдаагүй, эл асуудлыг хэлэлцээгүй байна. Хэрэв энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар шийдвэрлэвэл Баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүснэ гэдгийг Шадар сайд мэдэгдлээ.
