Бэлтгэл дэд хурандаа Н.Жуков Гавьяат тамирчин боллоо


Уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл дэд хурандаа Н.Жуков 3-р сарын 21-нд Гавьяат тамирчин цол хүртжээ. Тэр Дэлхийн зулай Эверестийн оргилд анх авирч, Монголын уулчдын жимийг гаргасан уулчин юм.

Тэрбээр уулын спортоор тууштай хичээллэж, 1980-аад оноос эхлэн зөвхөн Алтайн Таванбогдын Хүйтэн оргилд гэхэд л 70 гаруй удаа гарчээ. Мөн Эверест, Эльбрус зэрэг Дэлхийн ноён оргилуудад авирсан уулчин юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *