МАН-ын удирдах зөвлөл Н.Учрал, Г.Занданшатар нарын аль нэгийг сонгоно


Намын дарга Н.Учралын хүсэлтээр МАН-ын Удирдах зөвлөл одоо хуралдаж улс төрийн шийдэл гаргахаар зэхэж байна. Улс төрийн шийдвэрт намын дарга нь Ерөнхий сайд байх тухай асуудлыг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар 2 хувилбар яригдаж байна.

1-рт МАН-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайд болгох

2-рт Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох

Хэрэв эхний хувилбар дэмжигдвэл Бага хурлаа зарлан хуралдуулж Г.Занданшатарыг гомдолтой нь үлдээнэ. Харин 2 дахь хувилбар дэмжигдвэл Бага хурал хуралдаж Их хурлаа товлон намын даргаа ахин өөрчлөх асуудал яригдана.

Аль ч талаас нь бодсон намын даргадаа төрийн жолоог атгуулах МАН-ын удирдах зөвлөлд бага зардалтай бөгөөд улс төрийг хурдан цэгцэнд нь оруулах хувилбар юм. Илүү тодорхой хэлбэл Н.Учрал Ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлнэ гэсэн үг.

Зарим эх сурвалжуудын таамаглаж байгаагаар Н.Учрал засгийн газартаа АН-ыг урина гэсэн хувилбар яригдаж байна. Гэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл хамтрахгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөлд 39 гишүүнтэй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *