Алга болсон цэргийг 4 дэх хоногтоо эсэн мэнд оллоо


Бэлчээрт байсан тэмээгээ эргүүлэхээр яваад сураггүй болсон Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн байлдагч С-ийг өнөөдөр эсэн мэнд оллоо. Малын суурь дээр үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагч С-ийг осолдсон байж болзошгүй гэж үзэж байв.

Өмнөговь аймгийн … дугаар ангид үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 3-р сарын 25-нд 6-7 км зайтай бэлчиж байсан тэмээн сүргийг хураахаар мотоциклтой яваад сураггүй алга болсон байв. Түүнийг ирэхгүй удахаар нь суурийн ахлагч араас нь яваад олоогүй аж. Ингээд ангидаа мэдэгдэж, цэргийн ангиас эрлийн баг гаргасан ч бас олоогүй. Иймд ХХЕГ-т мэдэгдэж, өчигдөр түүнийг 17 бүлгийн 82 хүн 12 машин, 17 мотоцикл, 6 дрон, 1 нисдэг тэргээр хайв. Уг эрэлд Баян-Овоо, Номгон сумын ЗДТГ, тус аймгийн Цагдаагийн газар, Хил хамгаалахад туслах бүлэг зэрэг холбогдох байгууллагууд багтжээ. 
Уг газар нь хад асга, дов сондуул ихтэй, заган ойтой. Эрэлд тухайн цэргийн ар гэрийнхэн, сумдын ард иргэд сайн дураар оролцов. 
“Алга болсон цэрэг алба хаах хугацаандаа , ёсзүй, сахилга батын доголдол гаргаж байгаагүй, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан алба хаагч” гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа У.Пүрэвсүрэн мэдээлсэн юм. Түүнийг төөрсөн эсвэл осолдсон, гэмтсэн байж болзошгүй хэмээн үзэж байсан ч 4 дэх хоногтоо эсэн мэнд олжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *