11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ


Улсын ерөнхий прокурорын газарт энэ оны нэгдүгээр улиралд иргэдээс прокуроруудын үйл ажиллагаатай холбоотой 170 өргөдөл, гомдол, мэдээлэл иржээ. Үүний 21.7 хувь нь прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой байв. Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар цөөрсөн байна. Иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *