Салхинд хийсэж, орчныг бохирдуулж буй үнсэн даланг шороогоор хучиж эхэллээ


“Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнсэн далан салхинд хийсэж, орчныг бохирдуулж байгаа тухай гомдол иргэдээс иржээ. Уг асуудлыг Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар, Дархан хотын Захирагчийн ажлын алба газар дээр нь шалгаж, үнсэн даланг яаралтай хөрсөөр хучих үүрэг өглөө.

Үүний дагуу “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК, гүйцэтгэгч компани хамтран өчигдрөөс 100×300 ам м талбайн үнсийг норгож эхлэв. Хөрсөөр хучих ажлыг сарын хугацаанд дуусгахаар төлөвлөж байна.

Цаашид станцаас гарсан үнсийг ашиглан, барилгын материал боловсруулах технологи судалж байгаа тухай Дархан дулааны цахилгаан станц мэдээллээ. Хэрэв ингэвэл үнсийг хөрсөөр хучих, булах шаардлагагүй болох юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *