УИХ-ын дарга асан З.Энхболд, сайд асан Б.Энх-Амгалан нарт 2 жил хорих ял оноолоо


УИХ-ын дарга асан З.Энхболд, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 5 хоног үргэлжилж, өнөөдөр (2026.04.17) яллалаа.

Б.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэрэгт буруутгаж, яллав. Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдод нөлөөлсний улмаас үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцлоо. Түүнд 5 жил нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 2 жил хорих ял оноолоо.

З.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлж, түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцов. Түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ял оноолоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *