Хууль бусаар алт олборлогчдоос 915 грамм мөнгөн ус хураан авчээ


Хэнтий аймгийн Батширээт суманд байрлах Байгалийн цогцолборт газраас тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байсан бүлэг хүнийг Экологийн цагдаагийн алба 3-р сард илрүүлэн шалгажээ. Уг хүмүүс олборлосон алтаа цэвэршүүлэхдээ мөнгөн ус ашиглаж байжээ. Тэднээс эд мөрийн баримт болгон, 915 грамм мөнгөн усыг хураан авсан байна.

Мөнгөн ус хүрээлэн буй орчинд задарч алга болдоггүй. Харин хэлбэрээ өөрчилдөг. Хорт чанар нь түүнийгээ дагаж өөрчлөгддөг, онцгой хортой бодис юм. Мөнгөн ус болон түүний нэгдлүүд нь хүний биед хоол хүнс, агаар, усаар дамжин орж, тархи, мэдрэлийн систем, бөөр уушгийг гэмтээнэ. Ялангуяа эхийн хэвлий дэх ураг болон эхийн сүүгээр дамжин нярай хүүхдийг хордуулж, хараа сонсголын бэрхшээлтэй, оюун ухааны хомсдол, саажилтай болгодог онцгой аюултай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *