Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн Сагсан бөмбөгийн холбоо, тус аймгийн ЗДТГ хамтран 2026 оны U17 өсвөр үеийн сагсанбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дарханд 3 дахь жилдээ зохион байгууллаа. Тэмцээнд охидын 17, хөвгүүдийн 45 багийн 800 гаруй тамирчин оролцож, 8 хоногийн турш өрсөлдөв.

Хөвгүүдийн төрөлд:
- Тэргүүн байр Д.Отгонбаатар дасгалжуулагчтай “Modern Wolves”
- Дэд байр Л.Алтанхуяг дасгалжуулагчтай “Спорт ноён оргил”
- Гутгаар байр Д.Отгонбаатар дасгалжуулагчтай “Модуны чононууд”
Охидын төрөлд:
- Тэргүүн байр Э.Анужин ахлагчтай “Алдар TG”
- Дэд байр Д.Даваахүү дасгалжуулагчтай “Дорноговь”
- Гутгаар байр Г.Булган дасгалжуулагчтай “Баянгол-Амазонс”

Үнэ цэнэтэй тоглогч:
- Ч.Соёмбосүлд “Modern Wolves” баг
- Н.Хулан “Алдар TG” баг
Шилдэг дасгалжуулагч:
- Д.Отгонбаатар “Modern Wolves”
- Л.Алтанхуяг “Спорт ноён оргил”
- Г.Булган “Баянгол-Амазонс”
- Д.Даваахүү “Дорноговь”
Тэмцээнийг “Дархан нэхий” ХК 18 дахь жилдээ ивээн тэтгэжээ.

