Замын-Үүдийн гаалийн 3 байцаагчийг баривчилжээ


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. АТГ-ын мөрдөгч нар Дорноговь аймгийн Сайншанд сум, Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт 4-р сарын 21, 22-нд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Тэд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг нэгжиж, гаалийн 3 ажилтныг баривчилжээ. Уг хэрэгт хувь хүмүүсийг бас холбогдуулан шалгаж байна. Тэднийг гаалийн ажилтнуудад хахууль өгсөн хэрэгт сэжиглэжээ. Тус газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4-т заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *