Зэрэгт болсон газар хөдлөлт 8 сумын иргэдэд мэдрэгджээ


Ховд аймгийн Зэрэг сумын нутагт өчигдөр газар 5.5 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг газар хөдлөлтийн голомт:

  • Ховд аймгийн төвөөс 155 км,
  • Дарви сумаас баруун зүгт 43 км,
  • Чандмань сумаас 96 км,
  • Мөст сумаас зүүн хойд зүгт 38 км,
  • Цэцэг сумаас 49 км, 
  • Зэрэг сумаас зүүн урд зүгт 26 км,
  • Улаанбаатар хотоос 1400 км зайд үүсжээ. 

Хүчтэй газар хөдлөлтийн дараа давтан чичирхийлэл үргэлжилж байгаа аж. Уг чичирхийллээс хойш газар 4.2, 3.9 магнитудын хүчтэй шилгээжээ. Чичирхийллийн голомт орчимд IV–V балл, Зэрэг сумын төвд IV балл, Ховд аймгийн төвд II–III баллын хүчтэй мэдрэгдсэн гэж Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн Ховд салбар мэдээлэв.

Газар ийм хүчтэй хөдлөхийн өмнө 4 дүгээр сарын 22-нд 4.7 магнитудын хүчтэй чичирхийлсэн байна. Газар хөдлөлтийн дараах судалгаагаар Ховд аймгийн төв Жаргалант, Зэрэг, Манхан, Цэцэг, Мөст, Дарви, Чандмань, Мөнххайрхан сумын иргэд уг чичирхийллийг мэдэрсэн байна. Иргэдийн өгсөн мэдээллээр чичирхийлэл барилгын 3 болон түүнээс дээших давхарт илүү хүчтэй мэдрэгдсэн байна. Мөн толь, гэрлийн бүрхүүл савлаж, тавилгууд чичирхийлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *