Гаалийн ажилтныг 50 саяын хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчиллаа


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 4 дүгээр сарын 26-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч “Н”-ийг нэр бүхий тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирлаас 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулж, баривчиллаа. ГЕГ-ын улсын байцаагч “Н”-ийг 4 дүгээр сарын 26-ны 20:00 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хахуулиа авчээ.

Тэр Монгол Улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан байж болзошгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6-1, 22.1-1, 22.4-1-т тус тус зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *