Узбекистан Улсын Ташкент хотноо энэ оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн үргэлжилж байна. Азийн аваргын хүрэл медалийн төлөө өчигдөр охидын 48 кг-ын жинд А. Мөнгөнзул, Шри Ланка Улсын тамирчин Чомоди Хирнятай тулалдаж яллаа. Мөн охидын 50 кг-ын жинд З. Аминхайр, Саудын Арабын тамирчин Данан Аланази 2-р үед буулган авч, шөвгийн 4-т шалгарч үлджээ.
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө
