Хөвсгөл аймгийн 8 дугаар багийн нутагт энэ оны 5 дугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн хэрэг гарчээ. Уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байна. Тус аймгийн нэр бүхий цогцолбор сургуулийн сурагчид хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нэгнийгээ зодон, биед нь гэмтэл учруулсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Мөрөн сумын ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнийгээ зодож, биед нь бэртэл гэмтэл учруулсан аж. Тус хэрэг энэ оны 5 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгджээ. Эл хэрэгт холбогдсон болон хохирсон сурагчид тус сургуулийн 12 дугаар ангийнх байжээ.
