МВХ-ны УЗ-ын гишүүд, гавьяат багш, тамирчид, багийн эздийнхээ хамтаар Өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогттой уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй Азийн зүүн бүсийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Мөн багуудад хамгийн их тулгамдаад буй 1 хувийн татварын хуулийн хэрэгжилтийн талаар саналаа уламжилж УИХ-ын даргын зүгээс хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол улсад волейболын спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жил, МВХ-ны 70 жилийн ойн босгон дээр Монголын волейболыг олон улсад илүү таниулан сурталчлах чухал ач холбогдолтой энэхүү тэмцээнийг бодлогоор дэмжиж ажиллах хүсэлтийг хүлээн авсанд нийт волейболчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.
