Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах цайны газрын гэр өчигдөр шатаж, 5 айлын гэр өртжээ. 2026.06.08-ны өдрийн 10:14 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги очиж, уг галыг унтраасан байна.
Иргэн м-ийн 5 ханатай 2 гэрийн баруун тал хайрагдаж, иргэн Э-ын 5 ханатай 3 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай 2 ш хийн баллон, иргэн С-ийн 5 ханатай 3 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20 л багтаамжтай 3ш хийн баллон, иргэн Х-ийн 5 ханатай 2 гэр, 4х6 метрийн хэмжээтэй амбаар болон 20, 60 л багтаамжтай 2 ш хийн баллон, иргэн Ц-ийн 5 ханатай 2 гэр болон 20 л багтаамжтай 2 ширхэг хийн баллон уг галд өртжээ.
Налайхын гэр цайны газруудад гал гарчээ
