Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монгол Улс оролцоно


Ази тивийн ном хэвлэлийн салбарын хамгийн том цугларалтад Монгол Улс оролцох гэж байна. Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн (Beijing International Book Fair буюу BIBF) бол Дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнгийн нэг юм. BIBF цар хүрээгээрээ Германы Франкфуртын номын үзэсгэлэнгийн дараа ордог маш том соёлын арга хэмжээ.

Үзэсгэлэн 2026.06.17-21-нд БНХАУ-ын Бээжин хотын Чаоян дүүрэгт байрлах Хятадын Үндэсний хурлын төвд болно. Олимпын цэцэрлэгт хүрээлэн буюу “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг энэ барилгад зохиогдох уг үзэсгэлэнд зочилж, Монголын зохиолчидтой уулзахыг хүсвэл 5B.E36 павилоныг зорин ирээрэй.

Мөн үүнээс гадна тэнд сурч, ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан тусгай уулзалтыг ЭСЯ-тай хамтран 2026.06.20-ний 17:00 цагт Бээжин дэх Монголын соёл, мэдээллийн төвд зохион байгуулах тул хүрэлцэн ирэхийг урья.

Манай улс BIBF-д 2012, 2024 онд сурвалжлага бэлдэх, 2025 онд олон улсын клубийн гишүүний хувиар оролцож байсан бол энэ удаа тусдаа бүүт засаж оролцох юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *