Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж байна. Хуулийн төслийн онцлох ишлэлүүдийг хүргэе.
- 2050 он гэхэд тэтгэвэр тавихад 40 их наяд төгрөг хэрэгтэй. Бид тэтгэврээ тавьж чадахгүй болно
- 3 сая, 5 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүн ч байна. Тэтгэврийг адилхан нэмэхээр бага тэтгэвэртэй нь бага, их тэтгэвэртэй нь их нэмэгддэг
- 504 мянган хүн тэтгэвэр авч байна. Эднийг 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэврээр хангана. Хэр олон жил НДШ төлнө, тэр хэрээр баталгаат тэтгэвэр нь өндөр байна
- Цалин багатай ажил олон жил хийсэн хүний баталгаат тэтгэвэр нь өндөр цалинтай цөөн жил ажилласан хүнийхээс өндөр байна
- 2013 оноос өмнө 1.4 сая төгрөгөөс тэтгэврээ бодуулсан хүний тэтгэврийг дахиж бодно. Ингэснээр тэтгэврийн зөрүү арилна
- 25-аас дээш жил НДШ төлсөн бол 25-аас дээших жил тутамд 1.5%-иар боддог байсан бол 2% болгоно
