Францын шүүхээс хүлээж авсан үлэггүрвэлийн олдворуудыг Улаанбаатарт авчирлаа


Монголоос үндэстэн дамнасан сүлжээгээр 2016 онд АНУ руу гаргасан тарбозавр батаарын яс, өндөг зэргийг өнгөрсөн шөнө МИАТ компанийн онгоцоор Улаанбаатарт албан ёсоор буцаан авчирлаа. Харьцангуй бүрэн бүтэн тарбозавр батаарын араг яс болон 28 багц үлэггүрвэлийн чулуужсан яс үүнд багтжээ. Үүнийг буцааж авахад манай улс 13 жил зарцуулжээ.

Эдгээр олдворыг Монгол, Франц, Герман улсын иргэд нийлсэн, үндэстэн дамнасан сүлжээний хууль бус наймаачид “Монгол гэр” хэмээн гаальд мэдүүлж, хилээр гаргасан байв.

Гэвч уг олдворуудыг Монголынх гэдгийг баталбал буцааж өгнө хэмээн Францын тал шаарджээ. Үүний дагуу манай улс уг олдворуудыг Өмнөговь аймгийн Нэмэгтээс илрүүлснийг нотолсон байна. Франц улсын Лион хотын шүүх үүний дагуу Ле-Авр боомтод 2013 оны 8-р сард Бразилаас авч очсон олдворуудыг Монгол Улсад буцаан өглөө.

37 хайрцагтай, 217 олдворыг “Монгол гэр” гэж гаальд мэдүүлэн Монгол Улсын хилээр гаргаж, Өмнөд Солонгост авч очжээ. Тэндээс Францын Ганна хотод “Кварц чулуу” гэсэн гаалийн бүрдүүлэлттэйгээр усан онгоцоор тээвэрлэж очсон байв. Түүнийг тус боомтын гаальчид илрүүлж, хураан авчээ. Ингээд шинжлүүлэхэд Цэрдийн галавт амьдарч байсан амьтан, ургаж байсан ургамлын чулуужсан үлдвэрүүд болохыг тогтоожээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *