“Natgeo”-гийн шагналыг монгол эрдэмтэн хүртлээ


Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний газарзүйн нийгэмлэгээс (National Geographic Society) Wayfinder Award шагналын 2026 оны эздийг тодрууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг жил бүр шинжлэх ухаан, байгаль хамгаалал, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт онцгой амжилт гаргасан 15 манлайлагчид олгодог. Тэдний ажил үйлс нь бидэнд Дэлхийг шинэ өнцгөөс харахад тусалж, хүн ба байгаль, орон нутгийн хамтын нийгэмлэгүүдийн хоорондын холбоог бэхжүүлэн, Дэлхий даяар бодитой бөгөөд үр нөлөөтэй өөрчлөлтийг бий болгож байна.

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч, захирал, доктор Б.Нямбаяр энэхүү онцгой нэр хүндтэй шагналын 2026 оны эздийн нэгээр тодров. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ шагналыг монгол эрдэмтэн хүртэж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал билээ. Энэхүү шагнал нь түүний Монгол орны зэрлэг амьтад, байгалийн өвийг хамгаалахад зориулсан олон жилийн хичээл зүтгэлийг үнэлж буй хэрэг юм.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *