Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсныг тогтоожээ


“Нэр бүхий иргэд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан их хэмжээний санхүүжилттэй сургалтуудад өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан, хуурамч санхүүгийн тайлан гаргаж, санхүүжилтийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу ЦЕГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны сургалтын зориулалттай санхүүжилтээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа зарим аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс хуульд заасан сонгон шалгаруулалт явуулалгүйгээр МҮХАҮТ-тай шууд гэрээ байгуулж, санхүүжилт олгосныг уг шалгалтын явцад тогтоожээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж ашиглах, эзэмших, шилжүүлэх, нуун далдлах, эсхүл хууль ёсны мэт харагдуулах аливаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн аливаа үйл ажиллагаанд оролцохдоо хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйл ажиллагаанд санамсаргүйгээр хамрагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сэжиг бүхий тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *